О.Зундуйдорж: Шахмал түлшний лабораторид итгэл төрөхгүй байна. Өнгөрсөн хугацаанд үйлдвэрлэлд зарцуулсан төсвийг ил тод мэдээлэх хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр утааг бууруулах хүрээнд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавих ажлын хэсгийг А/180 захирамжаар байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр боллоо. Хурлаар Засгийн газрын 2018 оны 62, 223 дугаар тогтоол, журмуудын хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөгөө танилцууллаа. Хурлыг Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Л.Хосбаяр удирдлаа. Ажлын хэсгийн гишүүд “Тавантолгой түлш” компанийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн танилцуулгыг сонсож, саналаа хэллээ.

НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ О.ЗУНДУЙДОРЖ: Шахмал түлшний лабораторид итгэл төрөхгүй байна. Шахмал түлш агаар сордоггүй, дутуу шатдаг гэх мэт технологийн алдаатай үйлдвэрлэгдээд байгааг учир мэдэх инженерүүд хэлээд байна. 2019 оноос хойш утааг арилгахын тулд хэчнээн төгрөгийг шахмал түлшний үйлдвэрлэлд төсөвлөв гэдгээ бодоцгооё. Цахилгааны хязгаарлалтаас болоод иргэд нүүрсээ түлдэг байдал нь ихэссэн. Одоо 22-ны өдрөөс хүйтний эрч чангарна. Тиймээс нүүрснийхээ үнслэгийн хэмжээг бууруулж, шаталтыг сайжруулах, дулаалгад анхаарах, богино хугацаанд өөр ямар үр дүнтэй ажил хийж болох вэ гэдэгт төлөвлөгөө боловсруулъя. Одоогоор ИТХ-аас нүүрсний дараагийн түвшний хэрэглээнд шилжих буюу хийн түлш нэвтрүүлье гэж байгаа. Энэ талын мэдээллийг ч иргэдэд нээлттэй өгье.

П.НАРАНБАЯР: Сургуулиуд нэг ээлжийнх болоогүй цагт хүн бий болгож, авьяас чадварыг нь хөгжүүлэх асуудлыг ярихад бэрхшээлтэй болно
П.НАРАНБАЯР: Сургуулиуд нэг ээлжийнх болоогүй цагт хүн бий болгож, авьяас чадварыг нь хөгжүүлэх асуудлыг ярихад бэрхшээлтэй болно
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжиж, М.Алтан-Очирыг дэмжсэнгүй
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд С.Энхбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжиж, М.Алтан-Очирыг дэмжсэнгүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!