Т.Мөнхсайхан: 15 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг орон нутгаасаа авах боломжтой боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 8 секунд

Эрүүл мэндийн сайдын хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд энэ сарын 17-нд орон зай, цаг хугацаанаас үл хамааран рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг хүлээн авч, оношлох “Зайн оношлогооны төв” нээлтээ хийжээ.

Уг оношилгооны төв нээгдсэнээр хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас ирсэн рентген, СТ, MRI, Мамографик дүрс оношилгооны зургуудыг чанарын өндөр түвшинд стандартын дагуу хүлээн авч, дүгнэлтийг нарийн мэргэжлийн эмч нар гаргах боломж бүрдэж байна.

Мөн шаардлагатай эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээг мэдээллийн технологи ашиглан нөхөх, иргэд харьяа орон нутгаасаа дүрс оношилгооны дүгнэлтийг хүлээн авснаар хот руу чиглэх иргэдийн хөдөлгөөн багасаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж сайжрах юм.

Тус төвийн үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэлсэн үгэндээ ”Уг төвийн үйл ажиллагаа 21 аймгийн иргэд нарийн мэргэжлийн эмчийн дүгнэлтийг оршин суугаа орон нутагтаа авах боломжийг бүрдүүлж Улаанбаатар хотын лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал, чирэгдлийг бууруулах зорилготой. Одоогоор 15 аймаг амжилттай холбогдсон, ирэх 7 хоногт үлдсэн 5 аймгаа холбоно” хэмээн онцоллоо.

Зайн оношилгооны төвд,

  • УХТЭ-ийн Оношилгооны төвийн дарга, зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор Б.Эрдэнэбулган,
  • УНТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн зөвлөх эмч З.Хишигжаргал,
  • ЭХЭМҮТ-ийн Радиологийн тасгийн дүрс оношилгооны эмч Б.Ариун-Эрдэнэ,
  • УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Л.Амартүвшин,
  • УГТЭ-ийн Дүрс оношилгооны лавлагаа төвийн Дүрс оношилгооны эмч Ж.Алтанхуяг,
  • УХТЭ-ийн Дүрс оношилгооны төвийн радиологийн тасгийн их эмч Ц.Отгонтуяа нар зөвлөгөө өгч ажиллах юм байна.
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар Нарийн бичгийн даргаар ажиллана
Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог С.Одонтуяа ахалж, Х.Нямбаатар Нарийн бичгийн даргаар ажиллана
 
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
ШУУД: УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр ЕАЭЗХ-той худалдааны түр гэрээ байгуулахтай холбоотой асуудлаар мэдээлэл өгч байна
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!