УОК: Сайжруулсан түлшний түүхий эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулж 14 хоногийн дотор эргэн мэдээлэх чиглэл өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 43 секунд

Улсын Онцгой Комиссын ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр /2024.11.17/ боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй ажлууд, Ирэх саруудын цаг агаарын нөхцөл байдал, Нийслэлийн агаарын чанарын нөхцөл байдал, Агаар орчны бохирдлыг бууруулах арга хэмжээ, Шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцын талаарх танилцуулга мэдээллийг сонсож, үүрэг чиглэл өглөө.

Энэ үеэр ТТТ ХХК-ийн мэргэжилтнүүд "Тавантолгой түлш” ХХК нь сайжруулсан шахмал түлшний стандартыг 2022 онд шинэчлэн баталсан байна. Мөн шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болон шахмал түлшний чанарын хяналтыг хөндлөнгийн итгэмжлэгдсэн лабораториудаар хийлгэж байна. Сайжруулсан шахмал түлшний үндсэн түүхий эд нь угааж ангилсан нүүрсний завсарын бүтээгдэхүүн болох эрчим хүчний нүүрс мидлинг юм. Энэ нь техникийн шаардлага MNS 6226:2011 стандартын шаардлагыг бүрэн хангаж байна. Түүнчлэн шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн горимд өөрчлөлт ороогүй бөгөөд түүхий эд найрлага нь өөрчлөгдөөгүй" гэв.

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Тавантолгой түлш ХХК гадна дотоодын эрдэмтэн судлаачдын багын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулж, түүхийн эдийн дээжийг хөндлөнгийн шинжилгээнд явуулах, гарсан үр дүнг 14 хоногийн дотор эргэн мэдээлэх зэрэг үүрэг чиглэлийг өгчээ.

Зурагт, Амгалан, Баянхошуу орчимд хүхэрлэг хийн агууламж жилийн дундаж хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна
Зурагт, Амгалан, Баянхошуу орчимд хүхэрлэг хийн агууламж жилийн дундаж хэмжээнээс 2.7-12.5 дахин их байна
 
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театрууд “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театрууд “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!