Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн мэдүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 51 секунд

Улсын Их Хурлын даргын 110 дугаар захирамжаар байгуулагдсан Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцах, электрон тамхитай холбоотой асуудлаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдаж, тамхи, тамхин бүтээгдэхүүний татварын талаар Сангийн яам, Гаалийн төв лабораторийн мэдээллийг сонслоо.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 132 улс электрон тамхины хэрэглээг хуулиар зохицуулдаг, 32 улс хориглодог бол 48 улс онцгой албан татвар ногдуулдаг тухай Сангийн яамны мэдээлэлд дурдсан байна. Мөн улс орнууд электрон тамхинд шингэний хэмжээ, түүнд агуулагдсан никотин болон бүтээгдэхүүний тоо хэмжээг харгалзан татвар ногдуулж байгаа юм. Мөн татварын хэмжээг тогтмол болон холимог хэмжигдэхүүнээр тогтоодог байна. Тус яам электрон тамхи болон түүний төхөөрөмж, сэлбэгүүдэд онцгой албан татвар ногдуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Гаалийн төв лаборатори тамхин бүтээгдэхүүний никотин, бохь, чийгийг тодорхойлохын зэрэгцээ нүүрстөрөгчийн дутуу исэл (CO)-ийн хэмжээг тогтоож буй талаар тус лабораторийн дарга С.Цэрэнчимэд танилцуулсан юм. Манай улсын утаат янжуурын импорт 2023 оныг хүртэл тогтмол өсөж байгаад 2024 онд 14 хувиар буурсан бол электрон тамхины импорт өнгөрсөн оныхоос хоёр дахин, түүний цэнэглэгч, сэлбэгийн импорт тав дахин нэмэгджээ.

Тамхи, электрон тамхины төрөл зүйл өдөр ирэх тутам нэмэгдэж байгаа боловч электрон тамхи болон түүний дагалдах хэрэгсэлд онцгой албан татвар ногдуулдаггүй, Тамхины хяналтын тухай хуульд хамааруулж үздэггүй байна.

Гаалийн байгууллага электрон тамхийг тамхины төрөлд хамруулан үзэж, хуулийн зохицуулалтад оруулах, татвар ногдуулах, мөн зөвхөн аж ахуйн нэгжүүд импортолдог байхаар журамлах шаардлагатай гэж үзэж байгаа ажээ.

Дараа нь ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг ДЭМБ-тай хамтран ирэх оны эхээр зохион байгуулахаар санаачилсан “Тамхины хяналтын тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой оролцогч талуудыг оролцуулсан хэлэлцүүлэг”-ийн талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн ажлын хэсэг Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын хаврын чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаатай нийцүүлэн үйл ажиллагааны удирдамжийг хэлэлцэн баталлаа.

Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
Хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийг 4-5 жилийн дотор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
 
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театр “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
ТОДРУУЛГА: Тэнгис болон Өргөө кино театр “Этик“ продакшны “Хэлгүй Жим-2” киног буулгаагүй
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!