Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУОШГ: Маргаашаас салхитай болох учраас УТАА багасаж, 2-3 хоног ч гэсэн байдал дээрдэх төлөвтэй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 0 секунд

УОК-оос мэдээлэл хийх үеэр ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал цаг уурын төлөв байдлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ,

"Өнгөрсөн жилийн 11, 12-р сард цаг агаар тогтворгүй салхи ихтэй өдрүүд байсан учраас агаарын бохирдол бага байсан. Харин энэ оны 11-р сард цаг агаар тогтуун байсан. 12-р сар гарангуут агаарын температур хүйтрээд ирэнгүүт их даралтын орон үүсдэг. Их даралтын орон үүсэхээр салхи байхгүй болдог. Энэ байдал олон хоног үргэлжилж байна. Түүнийгээ дагаад агаар бохирдуулагч бодисын хуримтлал нэмэгдэж байна.

Маргаашаас салхитай болох учраас УТАА багасаж, 2-3 хоног ч гэсэн байдал дээрдэх төлөвтэй байна. Энэ боломжийг ээжүүд ашиглаад хүүхдүүдээ салхинд гаргахад тохиромжтой үе ирж байгааг хэлье" гэлээ.

БУРХАН ХАЛДУН  уул орчмын түүх, соёлын үнэт өв, байгалийг хамгаалах зорилгоор КАМЕРЖУУЛЖ байна
БУРХАН ХАЛДУН уул орчмын түүх, соёлын үнэт өв, байгалийг хамгаалах зорилгоор КАМЕРЖУУЛЖ байна
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.