Д.Өлзийбат: Бидний нүдэнд харагдаж байгаа УТААНЫ хэмжээ 50 хувиар буурсан нь шууд харагдана

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Ерөнхийлөгчөөс өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж, шийдвэрээ гаргалаа. Энэ үеэр “Тавантолгой түлш” компанийн ерөнхий технологич Д.Өлзийбат "Шахмал түлшний стандарт 2019 онд батлагдсан. Бүтээгдэхүүний чийг анх 10 хувь байсан, стандартыг чангаруулснаар чийгийн агууламжийг 6 хувь болгож, сайжруулсан. 2022 оноос өмнөх бүтээгдэхүүний чийглэгийн агууламж өндөр байсан, харин одоо 6 хувиас бага болж буурсан.

Түүхий нүүрсний дэгдэмхий бодис буюу тоосонцорын хэмжээ 54 хувьтай байсан бол одоо бидний ашиглаж байгаа мидлинг 22 хувиас бага байгаа. Нүдэнд харагдаж байгаа утааны хэмжээ 50 хувиар буурсан нь эндээс шууд харагдана. Хүхэрлэг хий, азотын исэл, нүүрстөрөгчийн дутуу ислийн хэмжээ зэргийг нийслэлийн 19 цэгт байршдаг самбарт өдөр өдрөөр гарч байгаа" гэв.

МАРШРУТ: Гачууртын эцэс-Арцатын ам чиглэлийг зогсоож, Шар хоолойн ам-Гачууртын эцэс чиглэлийн маршруттай нэгтгэлээ
МАРШРУТ: Гачууртын эцэс-Арцатын ам чиглэлийг зогсоож, Шар хоолойн ам-Гачууртын эцэс чиглэлийн маршруттай нэгтгэлээ
 
Томуугийн дэгдэлттэй холбогдуулан өрхийн эмнэлгүүд МАРГААШААС эхлэн ажлын өдрүүдэд 21.00 цаг хүртэл ажиллана
Томуугийн дэгдэлттэй холбогдуулан өрхийн эмнэлгүүд МАРГААШААС эхлэн ажлын өдрүүдэд 21.00 цаг хүртэл ажиллана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!