Сүүлийн өдрүүдэд агаарын бохирдлын асуудал хурцаар хөндөгдөж, олон нийтийн бухимдлыг дагуулж байна. Үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр УИХ-ын дарга, Засгийн газрын гишүүд, ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга болон холбогдох албаныхантай уулзалт хийж, чиглэл өгсөн. Энэ үеэрээ тэрбээр "УОК-ыг яаралтай хуралдуулах чиглэл өгсөн байна. Мөн тэрбээр, Найран дундаа ороод НАЙРААНЫ Засгийн газар болох юм байна л даа. Тийм юм байхгүй. Одоо эмээл хазаарынхаа бүтэн дээр та нар наад хазаараа татацгаа. Ажил хийхгүй байгаа арчаагүй гаруудаа зайлуул" хэмээн тэднийг нэлээдгүй зандрав.
Энэ үйл явцтай холбоотойгоор Асашорюү Дагвадорж аварга цахим хуудаснаа "Одоо загнаад ч утаа арилахаа өнгөрсөн байх оо" гэв.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!