Үндэсний дээд лигийн аварга О.Хуланг "БӨРТЭ ЧОНО 2024"- Шилдэг тамирчинд нэр дэвшүүлжээ. Тэрбээр гадаадын сагсан бөмбөгийн мэргэжлийн дээд лигт гэрээ байгуулсан Монголын анхны эмэгтэй легионер /БНХАУ-ын дээд лиг - “Wuhan Shengfan” баг/ тамирчин.
Түүний хувьд 2017 онд МУИС-д элссэн цагаасаа эхлэн сагсан бөмбөгийн их айлд эргэлт буцалтгүй орж, өнөөдрийг хүртэл олон улсын чанартай бүхий л тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөн оролцсоор буй залуу тамирчин юм. Сагсан бөмбөгийг тийм ч сайн мэдэхгүй уншигчид түүнийг Токио-2020 Олимпын тугч байсан гэдгээр нь илүүтэй мэдэж магад.
МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог "Бөртэ чоно" наадмыг 2003 оноос олгож эхэлсэн. Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!