Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулав.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар: "Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын асуудлыг өнөөдрийн хурлаар онцлон ярьж, салбарын сайдын саналыг сонсон зохих шийдвэрүүдийг гаргалаа.
Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 1-н гэхэд шинэ горимд оруулах шийдвэр өнөөдөр гарсан.
Тухайлбал, жолооч нарыг Алтанбулагийн боомтоос нааш нь нэвтрүүлэхгүй байх зохицуулалтын арга хэмжээ авах шийдвэр гарч байгаа. Холбогдох хүмүүс тус газар дээр очиж үзээд цаашид Алтанбулагийн боомт дээр ачаагаа авах болон транзит ачааг хязгаарлах шийдвэр гаргаж байна.
Өөрөөр хэлбэл, Алтанбулаг боомтоос ачаагаа нааш татахад хязгаарлалт хийнэ. Алтанбулаг боомтоос галт тэргэнд шилжүүлэх боломжтойг ачааг нь шилжүүлээд, боломжгүй ачаануудын галт тэргийн толгойг нь шилжүүлэх байдлаар зөөх юм.
Сүүлийн өдрүүдэд Алтанбулаг боомтоор орж ирж байгаа иргэдээс буюу тэр дундаа улс хоорондын болон дамжин өнгөрөх ачаа тээвэр гүйцэтгэж буй жолооч нараас халдвар илэрч байна. Иймд хамгийн хамгийн эрсдэлтэй цэг гэж үзээд тодорхой арга хэмжээнүүдийг авахаар болж байгаа юм. Хэд хэдэн боомт дээр эрсдэл өндөр байна гэж үзсэн тул хяналтын арга хэмжээг авахаар төлөвлөж байгаа" гэлээ.
Улс хоорондын дамжин өнгөрөх ачаа тээврийн зохицуулалтын асуудлыг Засгийн газрын арваннэгдүгээр сарын 3-ны хуралдаанаар оруулах аж.