Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэргэжлийн боловсрол, сургалтын мэдээллийн нэгдсэн сайттай боллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 54 секунд

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын удирдлага мэдээллийн нэгдсэн систем WWW.MERGEJIL.MN ашиглалтад орлоо.

Цахим хуудаснаас тус салбартай холбоотой мэдээллийг ил тод, түргэн, шуурхай авах боломжтой. Тухайлбал, сургалтын байгууллага, суралцагч, тусгай зөвшөөрөл, мэргэжлийн сургалтын бүртгэлийн гэрчилгээний тухай мэдээлэл, багшийн нөөц, боловсон хүчин, сургалтын орчин чадамжийн сан, тэтгэлэг, мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ болоод статистик зэрэг мэдээллийг багтаажээ.

Сургалтын орчин цэсээс мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дадлага, сургалтын болон дотуур байр зэрэг сурах орчны мэдээллийг авах бол тэтгэлэг хэсгээс сурагчдын ирц ямар хувьтай байсан, сар бүр олгодог 200 мянган төгрөгийн тэтгэлгийг хэрхэн олгосон зэрэг мэдээлэлтэй танилцана. Дээрх системийг Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт" төсөл, "Ур чадварыг хөгжүүлэх" төслийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлжээ.

Алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байна
Алсалсан орон нутагт жирэмсний хяналтад хамрагдаагүй эмэгтэйчүүд байсаар байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.