МҮХАҮТ-д болсон сургалт, зөвлөлдөх уулзалтыг “Монгол Брэндийн холбоо” ТББ санаачилж, МҮХАҮТ болон АНУ-ын ЭСЯ дэмжин оролцлоо. “Америкт экспортлоё” уулзалтад манай улсын экспортын чиглэлийн үйл ажиллагаа явуулж буй 30 гаруй ААН, компанийн төлөөлөл оролцлоо.
Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруул, АНУ-ын худалдааг дэмжих байгууллагууд хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбох үүднээс хамтран бизнес уулзалт, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, Монголын бараа бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд экспортлоход тусалж дэмжин ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлээд Монгол-АНУ-ын Худалдааны танхимууд хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд тууштай ажиллана гэв.