Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOS: Улсын начин Н.Мустафад 2 өрөө байр олгох тендер зарлажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 20 секунд

Баян-Өлгий аймгийн удирдлагууд өчигдөр улсын начиндаа байр олгох тендер зарлажээ.

Тодруулбал, “Улсын начин Н.Мустафад хоёр өрөө байр олгох” нэртэй тендерийг Баян-Өлгийн аймгийн Орон нутгийн өмчийн газар захиалжээ. Баян-Өлгий аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит бус 11 дүгээр хуралдааны 92 дугаар тогтоолыг үндэслэн тус тендерийг зарласан байна.

Зургийн тайлбар: Нээлттэй тендерийн зар 2020.10.26-нд www.tender.gov.mn сайтад нийтлэгджээ. 

Нэг сарын хугацаатай зарлагдсан тендерт байрны зохион байгуулалтыг маш нарийн заажээ. Тухайлбал, “Өрөө тасалгаа нь ертөнцийн зүгээр нийтийн орон сууцны наран талд харсан, өрөөний нийт ашигтай талбай нь 49-55 м.кв, тагттай, нийтийн лифттэй, ариун цэвэр, унтлага, гал тогоо, зочдын өрөөнүүд нь тусдаа, цонхнууд нь шалнаас тааз хүртэл төлөвлөгдсөн том байх” гэж тусгажээ.

Улаанбаатар хотод захиалж буй байрны тендерийн нийт өртөг 110 сая төгрөг аж.

Зургийн тайлбар: Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын дарга А.Тилеген, ХОХБТХэлтсийн дарга З.Болат, СТХХэлтсийн дарга Х.Ербол нарын гарын үсэг бүхий Тендерийн техникийн тодорхойлолтыг та бүхэн үзнэ үү.

Тус тодорхойлолтод “АЙ ЭНД ЖИ ИНТЕРНЭШНЛ” ХХК-ийн барьж буй “Баянзүрх Апартмент”-ийн 49.36 м.кв хоёр өрөө байрны зургийг хавсаргажээ.

Энэ бол эрх баригчид төсвийн мөнгийг ичиж зоволгүй, хэрэгцээг үндэслэлгүй олгож байгаа тэнэг үйлдэл мөнөөсөө мөн.

Дэвсгэр мэдээлэл: Нурланы Мустафа нь ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамд улсын харцага Н.Золбоогоор дөрөв, улсын өсөх идэр начин Э.Энхбатаар тав давж "Монгол улсын начин " цолыг хүртсэн.
Баян-Өлгий аймгийн иргэдийн хурал нь 39 төлөөлөгчтэй бөгөөд дарга нь Д.Бауыржан юм. Арван нэгэн тэргүүлэгч нь Д.Бахыт, Т.Сайдола, С.Бахыт, С.Асылбек, К.Еркегүл, С.Хонаев, Б.Төлеубек, Д.Бауыржан, Д.Сара, Х.Бердмурат, Р.Гажайв нар сонгогджээ. 
Төсвийн мөнгөөр ийм тендер зарлаж суугаа иргэдийн төлөөлөгчидтэй танилц.

Г.Мандахбилэгт

 

Байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ
Байнгын хороод ирэх оны төсвийн төслийг хэлэлцэнэ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.