Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг он дуустал сунгах шийдвэр гаргажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

УОК-ын ээлжит хурал өнөөдөр болж байна.
Тус комиссоос агаарын болон авто тээврийн, төмөр замын хилийн боомтуудын нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал сунгах шийдвэр гаргажээ.
УОК-оос гаргасан шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталгаажуулж, эцсийн шийдвэрийг гаргана.
Засгийн газрын ээлжит хуралдаан Лхагва гарагт болно.
Дэлхий нийтэд тархаад буй коронавирусийн халдварт цар тахлын улмаас манай улс хилийн боомтуудаа 2020 оны хоёрдугаар сараас эхлэн хааж, гадны зорчигчдыг нэвтрүүлэхгүй байгаа билээ.
Өнөөдрийн байдлаар тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдээс коронавирусийн халдварын 339 тохиолдол илэрч, 27 нь эмчлэгдэж байгаа юм.

Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирлээ
Будапешт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 90 иргэн ирлээ
 
П.Наранбаяр: Зарим орон нутгийн удирдлагууд сургуулиудыг шууд цахимд шилжүүлж, хууль зөрчлөө
П.Наранбаяр: Зарим орон нутгийн удирдлагууд сургуулиудыг шууд цахимд шилжүүлж, хууль зөрчлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.