Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д саналаа урьдчилан өгсөн хүний тоо 2016 оны үзүүлэлтийг давжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход есөн хоногийн хугацаа үлдээд буй энэ үед саналаа урьдчилан өгсөн хүний тоо 2016 онд эрт өгсөн нийт саналын тоог давжээ.
Өнөөдрийн байдлаар Америкийн 58.7 сая иргэн саналаа урьдчилан өгөөд байгааг АНУ-ын 50 муж улс, Вашингтон хотын сонгуулийн ажилтнуудын явуулсан судалгааны дүн харуулсан байна.
“CNN” сувгийн мэдээллээр, 2016 онд 58.3 сая хүн саналаа урьдчилан өгч байсан нь нийт саналын 42 орчим хувьтай тэнцэж байжээ.
Цар тахал дэгдсэн энэ үед саналаа урьдчилан өгөх хүмүүсийн тоо огцом нэмэгдэж, сонгогчид цахим шуудангаар болон биечлэн очиж өгөхийн аль нэгийг сонгон саналаа өгсөөр байна. 

 

 

"Үндэсний хувьчлалын сан"-гийн хоёрдогч арилжаа эхэллээ
 
ШУУД: АН-ын “Шударга сонгууль“ ажлын хэсгээс шилжилт хөдөлгөөний зөрчилтэй холбоотойгоор албан шаардлага хүргүүлж байна
ШУУД: АН-ын “Шударга сонгууль“ ажлын хэсгээс шилжилт хөдөлгөөний зөрчилтэй холбоотойгоор албан шаардлага хүргүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.