Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы кино урлагийг “Demon Slayer” анимэ сэргээж байна

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 41 секунд

“Demon Slayer” хэмээх цуврал манганаас сэдэвлэн бүтээсэн анимэ дебют хийхдээ Box Office-ийн дээд амжилтуудыг эвдэж, коронавирусын цар тахлын нөлөөнөөс гарахаар хичээж байсан Японы кино урлагийн салбарт томоохон түлхэц боллоо.

"Ufotable Inc" анимэ студийн бүтээл 10-р сарын 16-нд нээлтээ хийснээс хойш эхний гурван өдөрт 3,6 сая үзэгчтэй болжээ. 100 орчим жилийн тэртээ Японд хүн иддэг чөтгөрүүдтэй тэмцэж буй өсвөр насны хүүгийн тухай өгүүлэх Койохару Готогегийн манга цувралаас уламжлан бүтээжээ. Одоогийн байдлаар 22 боть нь 100 гаруй сая хувь хэвлэгдсэн байна. Харуо Сотозакигийн найруулсан 'Чөтгөрийн ангууч: Мюгений галт тэрэг” нэртэй энэхүү анимэ кино нь өнгөрсөн жил цацагдаж гарсан олон ангит цувралын үргэлжлэл юм.

Кино театрын хамт олон киноны нээлтийн эхний гурван өдрийн турш бүх хүчин чадлаараа ажиллах бөгөөд коронавирусийн халдварт санаа зовохгүй байгаагаа млэрхийлсэн байна.  Токио хотын Шинжүкү дүүрэгт байрлах Тохо кино театр кино нээлтээ хийсэн эхний өдөр 12 танхимаа бүгдийг нь ашиглан өглөөний 6-аас шөнийн 24 цаг хүртэл ажиллажээ. "Би түүний төгсгөлийг мэдэж байсан ч нулимсаа барьж дийлэхгүй байсан"хэмээн тус киног танилтайгаа үзсэн нэг 27 настай залуу сэтгэгдлээ хэлжээ.

С.Хонгорзул 

Эх сурвалж: Kyodo news

Бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ
Бага насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж амиа алджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.