Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Олон улс дахь байгууллагын ёс зүйн сэдэвт сургалт зохион байгууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

“Эрдэнэс-Тавантолгой” ХК 2020 оныг компанийн хэмжээнд сахилга, хариуцлагын жил болгон зарлаад буй. Үүний хүрээнд сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байгаа бөгөөд “Олон улс дахь байгууллагын ёс зүй” сэдэвт сургалтыг Ёс зүйн хороо, Сургалтын албанаас Швейцарийн BPN нийгэмлэгийн Монгол дахь салбартай хамтран явууллаа.

Уг сургалтад компанийн удирдах түвшний албан тушаалтнууд оролцсон бөгөөд ёс зүйтэй байгууллагын шинж, түүнд нөлөөлөх хүчин зүйлүүд болон ёс зүйтэй, тогтвортой хандлага, байгууллагын үнэт зүйлд нөлөөлдөг дотоод, гадаад хүчин зүйлсийн талаар ойлголт авлаа. Түүнчлэн энэ үеэр байгууллагын ёс зүйн түвшнээрээ өндөрт үнэлэгддэг дэлхийн томоохон бизнес эрхлэгчид, байгууллагуудын туршлагаас суралцав.

Г.Алтанбагана Будапештын Их Дуулгаас мөнгөн медаль хүртлээ
Г.Алтанбагана Будапештын Их Дуулгаас мөнгөн медаль хүртлээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.