Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар: Өдөртөө хүйтэрч, секундед 6-11 метрийн салхитай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 29 секунд

Нийслэлд үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө хүйтэрч 0 хэм орчим байна.

Малчид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцлон анхааруулж байна.

2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм дулаан, бусад нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.

2020 оны 10 дугаар сарын 27- 31 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Сарын 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 27-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 11-16 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 9-14 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан байна. 30-нд баруун аймгуудын нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо
Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалт боллоо
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.