Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Будапештын Их дуулгаас Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 20 секунд

Унгарын нийслэл Будапешт хотноо жүдо бөхийн Их Дуулга тэмцээний 2 дахь өдөр манай баг тамирчдаас эрэгтэй 81 кг-д Монгол Улсын иргэншил авсан Иран бөх Моллаи Саеид хүрэл медаль хүртлээ.

Их дуулгын 2 дахь өдрийн барилдаанд эрэгтэй жүдочдоос 73 кг-д Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81 кг-д Б.Мөррэнцэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Дэлгэрмаа, О.Саруул, 70  кг-д М.Даваасүрэн, Ц.Баянжаргал нар өрсөлдөгчиддөө тус тус ялагдаж тэмцээнээ дуусгалаа. Монголын шигшээ, багийн дүнгээр 12 дугаар байрт 2 хүрэл медаль, 2 шагналт V байр эзэлсэн амжилттай явж байна.

Их дуулгад манай улсаас 26 тамирчин оролцож байгаагаас өнөөдөр сүүлийн 9 тамирчин хүчээ сорино. Тухайлбал, эмэгтэй -78 кг, +78 кг жинд тус бүр 2 тамирчин, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг жинд тус бүр 2 тамирчин, +100 кг жинд нэг жүдоч барилдана.

Эрэгтэйчүүдийн 81 кг-д: 1. Албаярак Ведат /Турк/  2. Валоис-Портиер Антоине /Канад/ 3. Моллаи Саеид /Монгол/,  Чилард Николас /Франц/

Шинжилгээгээр нэг хүнээс короновирусийн халдвар илэрлээ
Шинжилгээгээр нэг хүнээс короновирусийн халдвар илэрлээ
 
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Хохирогч 16 настай охины ээж Г.Отгонтуяа давж заалдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.