Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хабиб Нурмагомедов зодог тайлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 55 секунд

Холимог тулааны хөнгөн жингийн аварга, ОХУ-ын тамирчин Хабиб Нурмагомедов зодог тайлж байгаагаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн шөнө Абу Даби хотод болсон “UFC 254” тулаанд АНУ-ын тамирчин Жастин Гэйтжиг ялсныхаа дараа зодог тайлах тухайгаа ярьжээ.

Дагестан гаралтай, 32 настай Хабиб нь өрсөлдөгчөө хоёр дахь үе дээр боох мэхээр буулгаж авсан байна. Энэ нь түүний 29 дэх ялалт болжээ. Тэрбээр ганц ч ялагдалгүйгээр зодог тайлсан анхны UFC холбооны аварга боллоо. Үзэгчид түүнийг 30 дахь ялалтаа байгуулаад зодог тайлна гэсэн хүлээлттэй байсан билээ. Харамсалтай нь түүний аав нь буюу дасгалжуулагч Абдулманап Нурмагомедов коронавирусийн улмаас нас барсан түүний сэтгэл зүйд нөлөөлсөн бололтой.

Тэрбээр өнгөрсөн шөнийн тулааны дараа “Энэ бол миний сүүлчийн тулаан. Аавынхаа тусламжгүйгээр би энэ хүртэл явж чадахгүй байсан. Намайг Жастинтай тулалдахаар болсны дараа би ээжтэйгээ гурван өдөр ярилцсан. Ээж маань намайг аавгүйгээр тулалдуулахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн. Би аавыгаа нас барснаас хойш анх удаа ээжтэйгээ ийм удаан ярилцсан. Гэхдээ би ээжээсээ сүүлийн тулаанаа хийх зөвшөөрөл авсан” хэмээжээ.

Түүнчлэн тэрбээр цааш нь “UFC холбооноос би нэг л зүйл хүсмээр байна. Мягмар гаригт намайг “pound-for-pound” чансааны жагсаалтын нэгдүгээрт зарлаж өгөхийг хүсч байна. Холимог тулааны төрөлд нийт 29 ялсанаас “UFC”-ийн тулаанд 13-0 амжилт гаргасан надад ийм эрх байгаа гэж би бодож байна” гэжээ.

Дональд Трамп саналаа урьдчилан өглөө
Дональд Трамп саналаа урьдчилан өглөө
 
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Ц.Даваасүрэн: С.Баяр чи зөнөөгүй бол сайн байна. Шүүх дээр бичсэн зүйлүүдээ хамгаалах баримтаа бариад очоорой
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.