Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аравдугаар сарын 28-наас эхлэн дулаарна

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 22 секунд

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан урьдчилсан мэдээгээр аравдугаар сарын 28-наас нутгийн баруун хэсгээс, аравдугаар сарын 29-нд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.

Түүнээс өмнө аравдугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 26, 27-нд говь, тал, хээрийн нутгаар, 29-нд Алтайн салбар уулсаар түр зуур секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Хүйтэрч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс, 4 градус дулаан байна. Аравдугаар сарын 28-наас нутгийн баруун хэсгээр, 29-нд ихэнх нутгаар дулаарна.

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх "зөвлөгөө"
 
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Улаанбаатарт маргааш 12 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.