Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АСУУДАЛ: Зам тээврийн ослоор 976 хүн гэмтсэний 139 нь хүүхэд байна

Ангилал
Нийгэм
Хэзээ
2020/10/25
Унших
7 минут 27 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Тээврийн цагдаагийн албанд 2020 оны эхний долоон сарын байдлаар зам тээврийн ослын холбогдолтой 32782 дуудлага мэдээлэл ирсэн байна. Үүнээс нийслэлд 30929 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 10303 нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 61 хүний амь хохирсны 2 нь хүүхэд,  976 хүн гэмтсэний 139 нь хүүхэд байгаа юм.

-ЯВГАН ЗОРЧИГЧИД ЗАМ ТАВЬЖ ӨГӨӨГҮЙ ЖОЛООЧИЙГ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО-

Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зорчигчид зам тавьж өгөөгүй жолоочийг МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцон ажиллаж, 20 мянган төгрөгөөр торгоно.

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт аравдугаар сарын 20-ны байдлаар бүртгэгдсэн дуудлагын хоногийн тоон мэдээ

Нийт гомдол, мэдээлэл өгсөн 1875 иргэн, зөрчил гаргасан 784, гэмт хэргийн шинжтэй 74, гэр бүлийн хүчирхийллийн 107 дуудлага бүртгэгдсэн байна. Мөн телекамерын хяналтаар илрүүлсэн 3839 гэмт хэрэг, зөрчил бүртгэгджээ.

Согтуугаар автомашин жолоодсон 70 тохиолдол, гэмтсэн хүн 36, Олон нийтийн газар зүй бусаар биеэ авч танхайрсан 89, хулгайлах 35, хүний биед халдах 62, эрүүлжүүлсэн 244 тохиолдол бүртгэгдсэн байна.

-НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС ДУРДВАЛ-

2020.10.13-ны 15:20 цагийн орчим Хэнтий аймаг Баян-Адарга сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Lexus-470 маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэйгийн амь нас хохирсон.

2020.10.13-ны 20:55 цагийн орчим Ховд аймаг Булган сум Алаг толгой баг /сумын төвөөс баруун урагш 15 км/ асфальтан замд Toyota corrolla маркийн автомашин онхолдож, зорчигч 48 настай, эрэгтэй, 31 настай, эрэгтэй нарын 2 хүний амь нас хохирсон.

2020.10.13-ны өдөр 02:32 цагийн орчим БЗД-ийн 12 дугаар хороо Цагдаагийн академийн өргөн чөлөө, Жанжин захын хойд замд Toyota aqua маркийн автомашины жолооч Г нь  явган зорчигч 49 настай, эрэгтэйг мөргөж амь насыг хохироосон.

2020.10.15-ны 03:05 цагийн орчим Увс аймгийн Зүүнхангай сум 1-р багийн нутаг “Бэлийн өтөг” гэх газар /сумын төвөөс баруун урагш 25 км/ шороон замд хувийн эзэмшлийн Hyundai Truck маркийн автомашин замын уруу өнхөрч, жолооч 34 настай, эрэгтэй нь тээврийн хэрэгсэлдээ дайруулж амь хохирсон.

2020.10.16-ны 00:16 цагийн орчимд Дорнод аймаг: “Хөлөнбуйр сум 3-р баг”-т Тоуоta Prius-20 маркийн автомашины жолооч 24 настай, эрэгтэй нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсоны улмаас монгол гэр дайрч, гэрт байсан 15 настай, эрэгтэй, 6 настай, эрэгтэй нарын 2 хүн хүнд гэмтэж, 43 настай, эрэгтэй, 43 настай эмэгтэй нарын 2 хүний амь насыг хохироосон.

2020.10.20-ны 17:10 цагийн орчим шороон зам дээр “Мустанг” маркийн улсын дугааргүй мотоцикл онхолджээ. Улмаар жолооч болох 45 настай эрэгтэйн амь нас хохирсон.

Иймд Замын цагдаагийн хэлтсээс Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт осол ихээр гарч байгаа авто зам, явган хүний гарц дээр аюулгүй байдлыг ханган нойр сэргээгчтэй халтиргаа гулгаанаас хамгаалах термо пластик хэвтээ тэмдэглэл байршуулан хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн Тээврийн цагдаагийн албанаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.

-ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ҮЕДЭЭ МЭДЭЖ БАЙХ ЁСТОЙ ХУУЛИУД-

  • Замын хөдөлгөөний дүрэм 16.1 Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.
  • Замын хөдөлгөөний дүрэм 16.2 Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгнө.
  • Замын хөдөлгөөний дүрэм 16.3 Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч ман хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.
  • Замын хөдөлгөөний дүрэм 16.4 Жолооч замын аль ч хэсэгт цагаан таяг барьсан харааны бэрхшээлтэй хүнийг урьдчилан өнгөрүүлнэ.
  • Замын хөдөлгөөний дүрэм 16.5
  • "Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл" таних мэтдэг бүхий автобус ослын дохионы гэрлээ асааж зогссон байвал замын аль хэсэгт зогссон байгаагаас үл хамааран ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, анхаарал болгоомжтой явах бөгөөд хүүхдүүд зам хөндлөн гарч байвал зогсож урьдчилан ангарүүлнэ.
  • Зөрчлийн тухай хууль 14.7.38 Тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож, уулзвар, явган хүний гарц нэвтрэх үед давуу эрхтэй явган зарчигчид зам тавьж өгөөгүй бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, жолоодох эрхийн онооноос хоёр оноо хасна.
  • Зөрчлийн тухай хууль 14.7.53 Явган зорчигч, эсхүл тээврийн хэрэгслээр зорчигч замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол хүнийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

- ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ҮЕД ЖОЛООЧ ТА ЯМАР АРГА ХЭМЖЭЭГ АВАХ ШААРДЛАГАТАЙ ВЭ-

Жолооч бүхэн замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хариуцаж байдаг. Санамсар болгоомжгүйгээр нэгэнт зам тээврийн осолд холбогдсон тохиолдолд жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу,

  • Нэмэлт аюул учруулахгүйгээр аль болох түргэн зогсох
  • Ул мөрийг баллахаас зайлсхийх
  • Шаардлагатай тохиолдолд анхны тусламж үзүүлэх

зэргээр жолоочийн авах арга хэмжээнээс гадна санхүүгийн болон цаг хугацааны эрсдэлээс сэргийлэх ёстой.

Та өөрийгөө болон хамт яваа зорчигчдынхоо эрүүл мэндийг нягтлан, шаардлагатай тохиолдолд түргэн тусламжийн 103 дугаарт дуудлага өгөх. Үүний дараа замын цагдаагийн 102 болон 124 дугаарт холбогдон ослын дуудлага өгөн ослын газрын хэмжилт хийж буруутай этгээдийг тогтоолгох шаардлагатай байдаг. Мөн даатгалын компанийн дугаарт ослын дуудлага өгч зөвлөгөө авах хэрэгтэй.

С.Хонгорзул

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.