Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-д өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо 80 мянга давлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 42 секунд

АНУ-д өдөрт коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор намар, өвлийн улиралд халдвар авсан хүний тоо улам нэмэгдэж болзошгүйд олон нийт санаа зовниж эхэлжээ.

"АНУ-д баасан гарагт халдварын 82 мянга гаруй тохиолдол шинээр илэрснээр өмнө нь долоодугаар сарын 16-нд бүртгэгдээд байсан өндөр үзүүлэлтийг давлаа" гэж “The New York Times” сонинд мэдээллээ. Түүнчлэн “The Times” сонины мэдээлснээр, одоогийн байдлаар Америкийн 41 мянга орчим иргэн халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нь өнгөрсөн сарынхаас 41 хувиар өссөн байна.

Вашингтоны их сургуулийн Эрүүл мэндийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн шинэ тооцоогоор, Америкийн иргэд амны хаалт зүүхгүй байвал ирэх хоёрдугаар сар гэхэд халдвараар нас барсан хүний тоо 500 мянгыг давж болзошгүй ажээ. Хэрэв америкчуудын 95 хувь нь амны хаалт зүүж хэвшвэл уг тоон үзүүлэлт 130 мянгаар буурах боломжтой байна.

Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, АНУ-д өнөөдрийн байдлаар 8.4 сая гаруй хүн халдвар авч, 223 мянга гаруй хүн нас баржээ. Дэлхий дахины судлаачид “COVID-19” халдварын эсрэг үр дүнтэй вакциныг гарган авахаар цагтай уралдан ажиллаж байгаа энэ үед дэлхий даяар халдварын 42.2 сая тохиолдол бүртгэгдэж, 1.1 сая гаруй хүн нас баржээ.

 

Япон улс сансрын хөлгөө сарны усаар цэнэглэдэг болно
Япон улс сансрын хөлгөө сарны усаар цэнэглэдэг болно
 
Нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлүүдэд 5-р сарын 09-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Нийтийн тээврийн М:5, Ч:17А, Ч:17Б чиглэлүүдэд 5-р сарын 09-нийг хүртэл өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.