Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Сэтгүүлч У.Уранцэцэгт холбогдох шүүх хурал өнөөдөр /2024.12.10/ Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 13.14-т зааснаар Эдийн засаг хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатарын нэр хүндэд халдсан гэх хэрэгт буруутгагдан шүүгдэж буй. Шүүх хурлыг ерөнхий шүүгч Батжаргал даргалж байна. Хохирогч гэгдэх Ч.Хүрэлбаатарын өмгөөлөгч н.Гэрэлтуяа, Улсын яллагч, яллагдагч У.Уранцэцэгийн өмгөөлөгчөөр н.Хэрлэнхүү нар оролцож байна.

Сануулахад, сэтгүүлч У.Уранцэцэг нь 2023 ны тавдугаар сарын 23-ны өдөр Баянзүрх дүүргийн Oldcity ресторанд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Ч.Хүрэлбаатар 20 гаруй БНХАУ ын иргэдтэй архидан согтуурч, найрын ширээний ард Улсын ажил ярьж байна гэх агуулга бүхий шууд дамжуулалтыг олон нийтэд хүргэсэн байдаг.

Т.Доржханд: Нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх ЗГ-ын зорилтын суурь нь эрчим хүчний РЕФОРМ байх болно
Т.Доржханд: Нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэх ЗГ-ын зорилтын суурь нь эрчим хүчний РЕФОРМ байх болно
 
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
У.Сүрэнжав паралимпын “Шилдгийн шилдэг тамирчин”-аар, Г.Болор-Эрдэнэ “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар тодорлоо
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!