Харшлын эсрэг хамтдаа уриан дор зарласан “Шарилжгүй Сонгинохайрхан” дүүрэг аян үргэлжилж байна. Тус аяныг СХД-ийн Засаг дарга Б.Хуягбаатарын санаачилгаар эхлүүлсэн бөгөөд тус дүүргийн 43 хороонд иргэдийн бүлгийн 185 ажилтан ажиллаж шарилж, хөл газрын ургамлын цэвэрлэгээг тогтмол хийж байна.
“Шарилжгүй Сонгинохайрхан” аяны хүрээнд иргэдийн бүлгийн ажилтнууд зам талбайн цэвэрлэгээний байгууллагуудтай хамтран өнөөдрийн байдлаар 43 хорооны 702227 мкв талбайн 926 тонн шарилжийг 661 удаагийн рейсээр төвлөрсөн хогийн цэгт хүргэн ажиллаад байна.
Тус аянд хороодын оршин суугчид болон нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний зам дагуу ургасан шарилж, хөл газрын ургамлыг цэвэрлэх, устгах ажилд идэвх санаачилгатай оролцохыг Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.