Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-ын сайн дурын эмч нар СХД-ийн 300 гаруй иргэнд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Бүгд найрамдах Солонгос улсын Жонбүг дүүргийн сайн дурын багийн хоёр бүлэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тус сайн дурын ажилтнуудын эхний ээлж Нэгдсэн эмнэлэг дээр ажилласан бөгөөд тэднийг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар хүлээн авч цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр болсонд талархаж байгаагаа илэрхийлэн, амжилт хүслээ.

Тус сайн дурын багийнхан Сонгинохайрхан дүүргийн Нэгдсэн эмнэлэг дээр 3 хоногийн хугацаатай ажиллах үеэрээ 300 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, эмч эмнэлгийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтад хамрууллаа. Мөн БНСУ-ын Жонбүг дүүргийн Хилийн чанад дахь сайн дурын баг, “JCI Монгол” байгууллага болон Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Харин хоёр дахь ээлжийн сайн дурын багийн гишүүд Сонгинохайрхан дүүргийн “Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн үйл ажиллагаатай танилцаж СХД-ийн Баянхошуу, Толгойт, Өнөр бүсийн зорилтот бүлгийн 250 гаруй иргэнийг үсчин, гоо сайхан, гэрэл зураг, гар урлал, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хийх сургалтад хамруулан үйлчилгээ үзүүллээ.

Монгол Улсын төдийгүй Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдөр түүхэн өдөр
Монгол Улсын төдийгүй Сонгинохайрхан дүүргийн хувьд өнөөдөр түүхэн өдөр
 
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.