Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй ашиглаж буй иргэн, аж ахуй нэгжид мэдэгдэл хүргүүлж, чөлөөлөх арга хэмжээ авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 0 секунд

Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2024.01.16/ боллоо. Хурлаар УБЗАА-наас хот нийтийн аж ахуйн зарим чиг үүргийг дүүргүүдэд шилжүүлэх болсонтой холбоотойгоор шилжин ирсэн ажлуудын нөхцөл байдал болон өвөлжилтийн байдлын талаар нийт удирдлагуудтай хэлэлцэж, санал солилцлоо.

Тухайлбал, удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан дүүргийн хэмжээнд хоггүй, халтиргаа гулгаагүй цэвэр орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай байна. Мөн иргэд нийтийн эзэмшлийн зам талбайг хүртээмжтэй ашиглах хэрэгцээ их байгаа энэ үед тус талбайд зөвшөөрөлгүй түргэн үйлчилгээний цэг, том оврын автомашин байршуулсан иргэн, аж ахуй нэгжүүдэд шаардах хуудас хүргүүлэн, чөлөөлнө.

Иймд нийт хэлтэс, алба, байгууллагын удирдлагуудад дараах үүрэг чиглэлийг өглөө.

-Хуулийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайд дээр байршуулсан том оврийн автомашинуудыг журамлах ажлыг зохион байгуулах

-Дүүргийн нутаг дэвсгэрийн гудамж, зам талбайн халтиргаа гулгаа арилгах ажлаа эрчимжүүлж, давс, бодис цацах ажлаа шуурхай зохион байгуулах

-Дүүргийн нутаг дэвсгэрээс мал гаргах ажлаа эрчимжүүлж, малыг түр хашаалж хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх ажлуудыг зохион байгуулах

-Дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайн цас, мөсийг цэвэрлүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, газар дээр нь явж ажиллаж

-Иргэдийн эрт илрүүлэх үзлэгт хамрагдалтыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч ажиллах

-Дүүргийн хэмжээнд байгаа айл, өрхүүдийн янданг тоолох, тооллогын ажлыг зохион байгуулах захирамж гаргах

“Хууль сахиулах байгууллагын сургалтын зардлыг танаж болохгүй. Хүний амийг аврах нь байтугай, өөрийнхөө амийг хамгаалах чадваргүйгээр ГЭМТ ХЭРГИЙН БҮС РҮҮ орж байна“
“Хууль сахиулах байгууллагын сургалтын зардлыг танаж болохгүй. Хүний амийг аврах нь байтугай, өөрийнхөө амийг хамгаалах чадваргүйгээр ГЭМТ ХЭРГИЙН БҮС РҮҮ орж байна“
 
Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна
Р.Чингис: Намайг төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр гүтгэсэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хуулийн байгууллагад хандаж шалгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.