Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хууль сахиулах байгууллагын сургалтын зардлыг танаж болохгүй. Хүний амийг аврах нь байтугай, өөрийнхөө амийг хамгаалах чадваргүйгээр ГЭМТ ХЭРГИЙН БҮС РҮҮ орж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 1 секунд

УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор 2025 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Дүрэмт хувцас өмсөх шаардлагагүй захиргааны албан тушаалтан олон байна. Тэр хүмүүст ЦОЛНЫ НЭМЭГДЭЛ, дүрэмт хувцас гээд үр ашиггүй зардал их гардаг.

Гэтэл мөрдөн байцаалтад цаас хүрдэггүй, хөдөө дуудлагад явахаар бензингүй гээд суугаад байдаг. Мөн манай агентлагт ДУУЧИН, БӨХ ямар ч хэрэггүй шүү дээ.

Хууль сахиулах байгууллагын сургалтын зардлыг танаж болохгүй. Жишэээлбэл ГАЗ дэлбэрэхэд ОНЦГОЙГИЙН алба хаагчид ГАЗ-тай харьцах мэдлэггүй, сургалт аваагүй байсан. Үүнтэй адилхан хүний амийг аврах нь байтугай, өөрийнхөө амийг хамгаалах чадваргүйгээр ГЭМТ ХЭРГИЙН БҮС РҮҮ орж байна" гэх байр суурийг илэрхийллээ.

ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
ЁЗДБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ
 
УИХ дахь МАН, АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг 10:00 цагт хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.