Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.12.09/ хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Тодруулбал, Төсөвт байгууллагын үйл ажиллагааны зарим зардлыг 10-100 хувь бууруулахаар тусгасан бөгөөд салбар харгалзахгүйгээр бүх төсөвт байгууллагуудын тавилга, эд хогшил худалдан авах, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх, биеийн тамирын уралдаан тэмцээн зохион байгуулах, гэрээт ажилтан ажиллуулах, дуудлагын автомашин хөлслөх, зөвлөл, хороо, комиссын гишүүний урамшууллын зардлыг 100 хувь бууруулахаар төсөлд тусгажээ.
Тэгвэл Байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин "Онцгой байдлын байгууллагын төсвийн таналтаас анхаарах зүйлс байна. Тухайлбал, сургалт, семинар, хурал зөвлөгөөн хийх зардлыг 100 хувь хассан байна. Онцгой байдлын алба бол хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөтэй холбоотой ажилладаг. Хэмнэх гэж байна гээд дотоод сургалтын зардлыг хасаж болохгүй. Онцгой нөхцөлд хэрхэн ажиллах тухай суралцах хэрэгцээ маш өндөр байгаа. Галд тэсвэртэй хувцас хэрэглэлээ авч чадаагүй байж даргын өмнө жагсах "хийрхэлд" зориулаад цэргийн хувцсаар жигдэрдэг байж болохгүй" гэв.
Сэтгэгдэл (5)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!