Жил бүр зохион байгуулагддаг Монголын Тогтвортой Санхүүгийн Форум энэ жил “Монгол Улс-Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн хүрээнд энэ сарын 27, 28, 29-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
ТоС Форум өнөөдөр Төрийн ордонд үргэлжлэн зохион байгуулагдаж, хөдөө аж ахуйн салбарын ногоон шилжилт, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны санхүүжилт болон ногоон санхүүжилтийн урсгалыг нэмэгдүүлэх нь зэрэг сэдвүүдийг хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Дээрх сэдвийн хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Уур амьсгалын өөрчлөлт ба ногоон шилжилт сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүллээ.
Тэрбээр манай улсын хүлэмжийн хийн ялгарал нь дэлхийн нийт ялгарлын өчүүхэн бага хувь (0.1%)-ийг эзэлж байгаа боловч уур амьсгалын өөрчлөлтийн эерэг, сөрөг нөлөөллүүд манай оронд ажиглагдаад зогсохгүй нийгэм, эдийн засгийн салбаруудад хүртэл мэдрэгдэж эхэлснийг илтгэлийнхээ эхэнд онцоллоо.
Иймээс цаашид НОГООН шилжилтийг үсрэнгүй, тууштай өрнүүлэхэд хууль эрх зүй, засаглалын орчны шинэчлэлийг эхлүүлэх зайлшгүй шаардлагатай байгааг дурьдлаа.
Гэхдээ ногоон шилжилт нь хүндээ ээлтэй, бизнестээ халгүй байх зарчимд суурилах, байгаль орчин, нийгэм, эдийн засгийн улам таатай орчинг бүрдүүлж, шинэ боломжуудыг бий болгох ёстойг онцлов.
Мөн инноваци, технологийн шийдлийг ашиглан "Ногоон-ухаалаг хот" байнгын ажиллагаатай технологийн төв байгуулах, боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, шинэ санаачлага, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллага, олон улсын түнш байгуулагуудтай нягт ажиллаж уур амьсгалын санхүүжилт татах, карбоны зах зээлд оролцох нөхцлийг бүрдүүлэхээр шаардлагатай байгааг илтгэлдээ дурьдлаа.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!