Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Лодойсамбуу: Соёлын ваучерын 18.3 тэрбум төгрөгийг төсвөөс хасах санал хураахад төхөөрөмж, Ж.Баярмаа гишүүн хоёр хоорондоо ойлголцоогүй юм шиг байна лээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Өнгөрсөн баасан гарагт хуралдсан УИХ-ын чуулганы хуралдаанаар 2025 оны төсвийн төслийг дагалдуулсан хуулийн төслүүдийг хэлэлцсэн билээ. Тодруулбал, соёлын яамнаас ирэх онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хүүхдүүдэд соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхтэй холбогдох 18.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий ваучерыг төсвөөс хасах саналаар санал хураахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн төхөөрөмж ажиллаагүй гэх шалтгаанаар эсрэг санал гарсан билээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хэлэхдээ "Би бол төхөөрөмжтэйгөө ажиллаад сурчихсан. Гишүүддээ зөвлөж хэлэхэд хурууны өндгөөрөө төхөөрөмж дээр зөөлхөн дараад дотроо гурав тоолоод авахад уншигддаг юм билээ. Харин өнгөрсөн чуулганаар соёлын ваучерын төсвийг хасах санал хураахад УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн санал уншигдаагүй нь үнэн. тухайн үед төхөөрөмж, Ж.Баярмаа гишүүн хоёр хоорондоо ойлголцоогүй юм шиг байгаа юм" гэв.

Ж.Энхбаяр: ХХААХҮЯ-ны харьяа ашиглалт муутай үл хөдлөхүүдийг борлуулж, Дархан дахь яамны ажилчдыг орон сууцжуулна
Ж.Энхбаяр: ХХААХҮЯ-ны харьяа ашиглалт муутай үл хөдлөхүүдийг борлуулж, Дархан дахь яамны ажилчдыг орон сууцжуулна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ