Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НИТХ-ын даргаар Ж.Батбаясгаланг томиллоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 28 секунд

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан НИТХ-ын анхдугаар хуралдаан "Хангарди" ордноо 11.40 цагт эхэллээ.

Хуралдааны өмнө НИТХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, бүлгийн даргаар НИТХ-ын дарга асан Р.Дагвыг сонгож хуралдаанд оруулжээ. Хуралдааны эхэнд НИТХ-ын ээлжит сонгуулийн дүнг танилцуулж, төлөөлөгчдийг баталгаажуулав. Улмаар НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг нэр дэвшүүлж, төлөөлөгчид асуулт, тодруулга авсны дараа 84.44 хувийн саналаар шинэ НИТХ-ын даргаар томилжээ. Мөн НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг бүлгээр хэлэлцэж, хотын даргад Д.Сумъяабазарыг томилуулах саналыг танилцууллаа. Яг одоо Д.Сумъяабазар НИТХ-ын төлөөлөгчдийн асуултад хариулж байна.

Анхдугаар хуралдаанаар сонгуулийн хуулийн дагуу суудлын тоогоор МАН, АН НИТХ дахь бүлгүүдээ байгуулав. НИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар Р.Дагва ажиллах бол АН-ын бүлгийн даргаар Д.Пүрэвдавааг сонгосон юм. Мөн хуралдаанаар хуулийн дагуу НИТХ-ын тэргүүлэгч 11 хүнийг баталжээ.

НИТХ-ын даргад томилогдсон Ж.Батбаясгалан гэж хэн бэ?

Боловсрол:

  • 1990-1991 онд Москва хотын 779-р дунд сургууль
  • 1991-1999 онд “Эрдмийн ундраа” цогцолбор сургууль
  • 2000-2004 онд “Түшээ” дээд сургууль
  • 2010-2019 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч, Хууль зүйн магистр

Ажилласан байдал:

  • 2004.07-2006.07 онд УИХ-ын Тамгын газар
  • 2006.07-2008.07 онд УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгч
  • 2008.09-2012.09 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • 2008.09-2012.09 онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүн
  • 2009-2012 онд Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүн
  • 2012-2016 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
  • 2016-2019 онд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч
  • 2019 оноос Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч

Шагнал:

  •  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Хүндэт тэмдэг”
  • Улаанбаатар хотын “Хүндэт тэмдэг”
  • Улсын онцгой комиссын “Хүндэт тэмдэг”
  • Төрийн дээд шагнал “Алтангадас” одон
Циркчид Соёлын яаманд шаардлага хүргүүллээ
Циркчид Соёлын яаманд шаардлага хүргүүллээ
 
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
“Хасын Хүлэгүүд” өрсөлдөгчөө шүүрдэж хагас шигшээ шатанд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.