Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 9-нд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал ирэх сарын 9-ний 10.00 цагт болж хойшиллоо.

Тус шүүх хурал өнөөдөр  10 цагт болох байсан боловч нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцох прокурор Ц.Гантулгабат Монгол Улсын Прокурорын байгууллагын 90 жилийн ойн соёлын арга хэмжээнд оролцож байгаа гэх албан бичгийг ирүүлсэн, мөн шүүгдэгч нарын өмгөөлөгч Оюунцэцэгээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заалтыг үндэслэн ийнхүү хойшлуулах шийдвэр гаргажээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг бусдыг удаа дараа хүчирхийлсэн, эхнэртэйгээ нийлэн хууль сахиулагчийн ажилд саад учруулсан гэх хэрэгт  буруутгаж, иргэн Д.Халиунаагийн гомдлоор Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан юм.

 
Төрөлхийн зүрхний гажигтай 48 хүүхдэд хагалгаа хийжээ
Төрөлхийн зүрхний гажигтай 48 хүүхдэд хагалгаа хийжээ
 
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Нийслэлийн 2025 оны төсөвт 3.8 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.