Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрөлхийн зүрхний гажигтай 48 хүүхдэд хагалгаа хийжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 25 секунд

Энэ оны тавдугаар сараас хэрэгжүүлж буй “Зүрх мартахгүй” төслийн шугамаар, 48 хүүхдэд хагалгаа амжилттай хийгээд байна. Мөн тус төслийг дэмжиж 500 гаруй иргэн, аж ахуйн нэгж хагас тэрбум төгрөгийн хандив өргөсөн байна. Төсөл хэрэгжүүлэгчид энэ жил 50, ирэх онд 100, 2026 он гэхэд 1000 хүүхдэд хагалгаа хийхээр төлөвлөснийг “Сонгдо Улаанбаатар” эмнэлгийн захиргаа хариуцсан захирал Л.Баасансүрэн ярилаа.

Дэлхий даяар шинээр мэндэлж буй 100 хүүхэд тутмын нэг нь зүрхний төрөлхийн гажигтай төрдөг. Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг эх орондоо эмчлэх зорилго бүхий “Зүрх мартахгүй” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олон нэгдсэн байна. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК 10 жилийн ойгоо тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийж буй ажил.

Тус компанийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат өчигдөр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай санал солилцохдоо “Ой угтаад манай газрын ажилтнууд цалингаасаа та бүхний эхлүүлсэн төслийг дэмжихээр шийдсэн" хэмээгээд чухал ажил эхлүүлсэнд нь баяр хүргэжээ.

Covid-19: Эдгэрсэн хүний тоо 31 сая давлаа
Covid-19: Эдгэрсэн хүний тоо 31 сая давлаа
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.