Д.Баатарсайхан: УИХ-ын сонгуулиас хойш 20 мянган төрийн алба хаагч чөлөөлөгдөж, 18 мянга орчим алба хаагч ажилд томилогдсон байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

УИХ дахь Ёс зүй, дэгийн байнгын хорооны хуралдаан Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон түүнийг дагалдуулж өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа: Түрүүчийн чуулганаар УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сонгуулиас хойш 6000 төрийн албан хаагч нэмэгдсэн гэж мэдэгдсэн. Үнэхээр зургаан мянгаараа нэмэгдчихсэн байгаа юу. УИХ-ын сонгуулийн дараа буюу зургаадугаар сараас хойш хэчнээн төрийн албан хаагч нэмэгдсэн байгаа вэ. Шинэ парламент байгуулагдсанаас хойш яамдуудад төрийн албан хаагчийн шилжилт хөдөлгөөн ямар байдалтай байгааг тодруулъя.

ТАЗ-ийн гишүүн Д.Баатарсайхан: Төрийн албан хаагчийн тоо сонгуулиас хойш 6000 албан хаагчаар нэмэгдтэлээ өсөөгүй. Учир нь төрийн байгууллагууд нэмэгдээгүй байна. Улсын хэмжээнд үндсэн статистик судалгаагаар 226 мянга 496 төрийн албан хаагч ажиллаж байна. Есөн сарын байдлаар дундаж тоон үзүүлэлтийг авахад 20 орчим мянган төрийн албан хаагч хөдөлгөөнд орж чөлөөлөгдсөн байгаа. Зөрөөд 18 мянга орчим алба хаагч ажилд томилогдсон байна. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн байгууллагууд нэмэгдсэнтэй холбоотойгоор 2000 орчим төрийн алба хаагч шинээр нэмэгдээд байна.

Говийн мазаалай баавгайг BBC онцолжээ
Говийн мазаалай баавгайг BBC онцолжээ
 
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Хүйтний эрч чангарч галлагаа ихэссэнтэй холбоотой гал түймрийн эрсдэл нэмэгджээ
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!