Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн худалдаа 7-9 хувиар унаж магадгүй байна

Огноо
Унших
1 минут 49 секунд

Коронавирусний цар тахлын улмаас энэ онд дэлхийн худалдаа өмнөх жилийнхтэй харьцуулахад 7-9 хувиар буурах төлөвтэй байна. Иймд урьдчилсан таамгийг НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал буюу “UNCTAD” дэвшүүлжээ.

"Гуравдугаар улиралд сэргэх шинж тэмдэг ажиглагдсан боловч урьдчилсан таамгаар 2020 онд дэлхийн худалдаа 7-9 хувиар унах төлөвтэй байна" гэж тус байгууллагын мэдээллийн товхимолд тэмдэглэсэн байна.

Энэ оны гуравдугаар улирлын төгсгөлд дэлхийн худалдаа өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад таван хувиар буурсан байна. Дөрөвдүгээр улирлын урьдчилсан таамаглалаар дэлхийн худалдаа улаан бүсээс гарч чадахгүй бөгөөд үзүүлэлтүүд 2019 оны дөрөвдүгээр улирлынхаас 3 хувиар бага байх юм.

UNCTAD-ийн шинжээчид “Хятад улсын худалдаа гайхалтай сэргэж байгааг” онцолсон байна. "Цар тахлын эхний саруудад ихээхэн буурч байсан тус улсын экспорт хоёрдугаар улиралд тогтворжиж, гуравдугаар улиралд эрчимтэй өссөн" гэж мэдээллийн товхимолд тэмдэглэжээ. 2020 оны эцэст Хятадын худалдааны өсөлтийн хурдац 10 орчим хувьд хүрнэ гэж шинжээчид таамаглаж байна. "Томоохон эдийн засагтай бусад орнуудаас ялгаатай нь Хятадын импорт 7, 8 дугаар саруудад тогтворжиж, 9 дүгээр сард 13 хувиар өссөн" гэж UNCTAD мэдээллээ.

Коронавирусний эсрэг тэмцэлтэй холбоотой эмнэлгийн хэрэгслийн худалдаа дөрөвдүгээр сараас хойш дунджаар 50 гаруй хувиар өссөн байна. Ингэхдээ нэг хүнд ногдох орлого өндөр орнууд энэхүү өсөлтөөс хамгийн их ашиг хүртжээ.

Бразил Хятадын коронавирусний вакцинаас авахгүй
Бразил Хятадын коронавирусний вакцинаас авахгүй
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.