Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразил Хятадын коронавирусний вакцинаас авахгүй

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бразил Хятадын компанид гарган авч буй коронавирусний вакцинаас 46 сая тунг худалдан авна гэх мэдээллийг Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару няцаажээ.

“Бразилын иргэд хэний ч туршилтын туулай болохгүй” гэж Ж.Болсонару өөрийн нийгмийн сүлжээндээ нийтлээд, уг вакцины туршилт хараахан дуусаагүй байгааг тэмдэглэсэн байна.

“Бразил үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө “Sinovac” компанийн вакциныг оролцуулна” гэж Сан-Паулу мужийн захирагч Жоао Дориа өмнө нь мэдэгдсэн юм.

Бразилд өнөөдрийн байдлаар 5.3 сая хүн халдвар авч, 155 мянган хүн нас баржээ. Тус улс нь халдварын тохиолдлоороо дэлхийд гуравдугаарт, нас барсан хүний тоогоороо хоёрдугаарт жагсаж байна.

НИТХ, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийнэ
НИТХ, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийнэ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.