Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулиар шинээр сонгогдсон ИТХ-ууд өнөөдрөөс анхдугаар хуралдаанаа хийж эхэллээ. Тухайлбал, өнөөдөр НИТХ, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийх юм. МАН ялалт байгуулсан Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэнийг Засаг даргаар ажиллуулахыг өчигдөр болсон Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцсэн. Улмаар тус хоёр аймагт Засаг даргаар ажиллаж байгаа Д.Мөнхсайхан (Баянхонгор), Ш.Оргил (Сэлэнгэ) нарыг үргэлжлүүлэн ажилуулах шийдвэр гаргасан юм. Харин Сүхбаатар аймагт АН ялалт байгуулсан.
Бусад аймгуудын тухайд, Өвөрхангай аймаг энэ сарын 26-нд, Төв аймаг 28-нд, Дархан-Уул аймаг 30-нд, Ховд аймаг арваннэгдүгээр сарын 1, Говь-Алтай, Хөвсгөл аймаг арваннэгдүгээр сарын 4-нд ИТХ-ынхаа анхдугаар хуралдааныг хийхээр товлоод байна.
НИТХ, Баянхонгор, Сүхбаатар, Сэлэнгэ аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.