Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гвинейд болсон үймээний улмаас олон хүн амиа алджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 0 секунд

Гвинейд ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дараа үүссэн үймээний улмаас 10 хүн амиа алдсан гэж тус улсын Аюулгүй байдлын яамнаас мэдээлжээ.

Сонгуулийн комиссын мэдээлснээр, одоогийн байдлаар Ерөнхийлөгч Альфа Конде 20 тойргийн 14-ийн дүнгээр тэргүүлж байгаа юм. Харин түүний өрсөлдөгч Селлоу Далейн Диалло өөрийгөө ялалт байгуулсан хэмээн мэдэгдээд, сонгуулийн дүнг өөрчилж байна гэж А.Кондегийн засаг захиргааг буруутгажээ.

Ерөнхийлөгч А.Кондегийн хувьд сонгуулийн албан ёсны дүнг хүлээж, тайван байхыг олон нийтэд уриалжээ. Тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө гурав дахь өрсөлдөнө гэдгээ мэдэгдсэн нь ард иргэдийг жагсаал цуглаан өрнүүлэхэд хүргэсэн байна. “Amnesty International” байгууллагын мэдээлснээр, сонгуулийн өмнө болсон эсэргүүцлийн ажиллагааны үеэр 50 хүн амиа алдсан байна.  

ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар эрхтэн хадгалах мэс засал хийжээ
ГССҮТ, ХСҮТ-ийн эмч нар эрхтэн хадгалах мэс засал хийжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.