УИХ-ын чуулганы өндөөрийн хуралдаанаар Улс төрийн намын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчллөт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Үргэлжлүүлэн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ТББХ руу шилжүүлсэн юм.
Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын нэр бүхий гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ө.Шижир "Улс төрийн намын хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл бүлгийн хуралдаанд танилцуулагдахад нь бид дэмжээгүй. Гэтэл өнөөдөр эрх баригч нам ХҮН намын Г.Уянгахишиг гишүүнийг яриулаад, бүлтэлзүүлээд байж байна.
Хуулийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг таван намын хойшлуулах хүсэлтийг үндэслээд гэж тайлбарлаж байгаа. Цаана нь хуулийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа намуудын эрх ашгийг яагаад бодохгүй байгаа юм. Намынхандаа хандаж хэлмээр байна. УИХ-ын сонгуулиар МАН 34 хувийн санал авч ялсан. Ардчилсан нам 30 хувийн санал авч ялагдсан. Дөрөвхөн тооны зөрүүгээр. Тэгэхээр засагт орсон найман сайдаар Ардчилсан намын ирээдүй бүрхэг битгий болоосой гэж хүсэж байна. Тиймээс энэ хуулийн төсөлд анхаарах хэрэгтэй гэсэн байр суурьтай байна" гэв.