Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чингис хаан“ нисэх буудал дээр Хятад иргэд нэгнээ барьцаалж, улмаар нөгөөхөө бууджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа. БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад нь тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн аж. Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонингийн сэтгүүлч Г.Цолмон

Манай улсад 132 улсын 32 мянган гадаадын иргэн оршин сууж байна
Манай улсад 132 улсын 32 мянган гадаадын иргэн оршин сууж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ