Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Армени Туркийн барааны импортод хориг тавьжээ

Огноо
Унших
0 минут 49 секунд

Арменийн Засгийн газар Туркийн бараа бүтээгдэхүүний импортод түр хугацаанд хориг тавьжээ. Хориг 12 дугаар сарын 31-нээс хүчинтэй хэрэгжих юм.

"Турк улсад үйлдвэрлэсэн барааны импортыг хязгаарлах нь Азербайжаны эхлүүлсэн цэргийн үйл ажиллагааг Турк нээлттэй дэмжиж байгааг баталсан мэдэгдлүүдийг харгалзан юуны түрүүнд аюулгүй байдлыг хангах зорилтыг дагаж мөрдөж буй хэрэг” хэмээн Арменийн Засгийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

"Туркийн бараа, бүтээгдэхүүнийг импортлохыг хориглох нь Туркийн төрийн санг Армениас санхүүжүүлэхийг зогсоож, дайсагнасан хандлагатай улсаас бараа бүтээгдэхүүнийг импортлох замаар Арменид учирч болзошгүй аюул заналхийллийг зогсооно " гэж мэдэгдэлд дурджээ.

Бразилийн ерөнхийлөгч Хятад вакцин авна гэх мэдээллийг үгүйсгэлээ
Бразилийн ерөнхийлөгч Хятад вакцин авна гэх мэдээллийг үгүйсгэлээ
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.