Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бразилийн ерөнхийлөгч Хятад вакцин авна гэх мэдээллийг үгүйсгэлээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 49 секунд

Бразил Хятадын компанид гарган авч буй коронавирусний вакцинаас 46 сая тунг худалдан авна гэх мэдээллийг Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару лхагва гарагт няцаажээ.

“Бразилын иргэд хэний ч туршилтын туулай болохгүй” гэж Ж.Болсонару өөрийн нийгмийн сүлжээндээ нийтлээд, уг вакцины туршилт хараахан дуусаагүй байгааг тэмдэглэсэн байна.

“Бразил үндэсний дархлаажуулалтын хөтөлбөртөө “Sinovac” компанийн вакциныг оролцуулна” гэж Сан-Паулу мужийн захирагч Жоао Дориа өмнө нь мэдэгдсэн юм.

Бразилд өнөөдрийн байдлаар 5.3 сая хүн халдвар авч, 155 мянган хүн нас баржээ. Тус улс нь халдварын тохиолдлоороо дэлхийд гуравдугаарт, нас барсан хүний тоогоороо хоёрдугаарт жагсаж байна. 

Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна гэв
Томуу, томуу төст өвчлөл ихсэх хандлагатай байна гэв
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.