УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу хүнсний экспорттой холбоотойгоор "300 сая хүнтэй зах зээл рүү гарах гэж байна гээд арайхийж өндийсөн хүнсний үйлдвэрлэлүүдээ ТАТАЖ УНАГАХ нь арай өндөр төлбөртэй биш үү. Тэд бидний МАХ, АРЬСААР ДУТАХГҮЙ гээд хаалгаа хаахад хүнсний үйлдвэргүй, хөргөгч нь хоосон, дээрэлхүүлдэг бас нэг сэдэвтэй л үлдэх юм биш үү" гэх асуулт тавьсан бол Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайд Л.Гантөмөр "Бид мах, гурилтайгаа байна, санаа зоволтгүй. Монголын мах ч чадалтай, гурил ч чадалтай. Тийм учраас эмзэглээд, эргэлзээд байх хэрэггүй" гэж хариуллаа.
Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу "Малчид бүгдээрээ махаа зарах гээд зах дээр оочерлоод байгаа зүйл байхгүй. Малаа 1000 болохыг хүлээгээд зуданд алдаад байж байдаг" гэж нэмэлт байр суурь илэрхийлэв.