Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тонн зэсийн үнэ 7000 ам.доллар давжээ

Огноо
Унших
1 минут 18 секунд

Лондонгийн металлын бирж дээр Лхагва гаригийн /2020.10.21/ үдээс хойш зэсийн үнэ тонн нь  7,034 ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн хугацаанд буюу 2018 оны зургадугаар сараас хойш байгаагүй өндөр үзүүлэлт болжээ. Агааржуулагч төхөөрөмжөөс эхлээд автомашин, цахилгаан сүлжээ хүртэл бүхий л салбарт ашиглагддаг аж үйлдвэрийн амин чухал түүхий эдийн ханш энэ жил 14 орчим хувиар өсөөд байна.

Хятад улс коронавирусийн цар тахлын хямралаас хурдан сэргэж байгаагаас гадна тус улс 2060 он гэхэд нүүрстөрөгчийн давхар ислээс бүрэн ангижирч, ирэх таван жилийн төлөвлөгөөнд сэргээгдэх эрчим хүчний асуудалд анхаарлаа хандуулна гэж зарласан зэрэг нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. “Хятадын энэхүү алхам нь "асар том суурь өөрчлөлт" болох юм. Энэ нь ойрын хоёроос таван жилийн хугацаанд зэсийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлж, Хятадын цахилгаан эрчим хүчний салбарт чухал ач холбогдолтой өсөлт болно.

Хөлбөмбөгийн ахмадын УАШТ амжилттай зохиогдлоо
Хөлбөмбөгийн ахмадын УАШТ амжилттай зохиогдлоо
 
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Түрүү бөхийг 30 саяар байлах Даншиг наадамд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.