Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүдочид Будапешт хотноо очлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны цуврал тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотод 10 дугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар болсон бөгөөд Монголын баг тамирчид "Хүннү Эйр" компанийн тусгай нислэгээр Будапешт хотноо очсон байна.

Манай улсын хувьд тус тэмцээнд гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл тэргүүтэй эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдах юм. “Гран При”-гээс "Их дуулга" ангилалд шилжсэн энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр 7 жинд өрсөлдөнө. IJF-гээс зарласан ирэх онд болох "Токио 2020" зуны олимпын наадамд оролцох эрхийн оноо өгөх гурван тэмцээний нэг нь “Будапешт-2020” Их дуулга юм.

Шигшээ багийг Монгол Улсаас Унгар Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч З.Батбаяр угтаж авсан байна. Баг тамирчид, дасгалжуулагчид нисэх онгоцны буудалд газардсаны дараа коронавирусний шинжилгээнд хамрагдаж зочид буудалдаа байрлаад байна гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлжээ
“Facebook” Европт болзооны үйлчилгээгээ нэвтрүүлжээ
 
Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.