Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн эхэллээ. Зөвлөгөөнд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, түүний харьяа агентлагууд болон Нийгмийн даатгалын ерөнхий газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар зэрэг байгууллагуудын 9 дүүрэг, 21 аймаг дахь газар хэлтсийн 180 гаруй удирдах ажилтан оролцож байна.

Энэхүү зөвлөгөөнөөр салбарын бодлогын шинэчлэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн асуудлаар санал солилцож, цаашид анхаарах асуудлуудад мэргэжлийн арга зүйн удирдлагаар хангах юм.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндсэн 4 бодлогын хүрээнд 16 чиглэлийн 620 зорилтыг хэрэгжүүлэхээр тусгаснаас Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар хариуцан хэрэгжүүлэх 57 зорилт байна. Эдгээр зорилтыг хэрэгжүүлэхдээ хиймэл оюун ухааныг ашиглаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлд анхаарах талаар салбар яамнаас мэдээллээ.

Мөн ирэх 2025 онд дээрх салбарын хувьд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно гэлээ.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удирдах ажилтны түвшинд танилцуулж, хэлэлцүүллээ
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг удирдах ажилтны түвшинд танилцуулж, хэлэлцүүллээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ