Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.АЛТАНГЭРЭЛ: Хэвлэл мэдээллийн хуулийг хөдөлгөхөд хувь улстөрчийн ашиг сонирхол огт байхгүй шүү

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 35 секунд

8 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт салбарын удирдах ажилтны түвшинд зохион байгуулсан бол 2-р хэлэлцүүлгийг өнөөдөр /2024.11.05/ сэтгүүлчдийн дунд явууллаа. Хэлэлцүүлэгт хэвлэл мэдээллийн салбарт ажил үүргээ гүйцэтгэж буй 85 сэтгүүлчтэй холбогдож, урилга хүргүүлсэн боловч 20 гаруй төлөөллийн ирцтэй явагдлаа.

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

Анх 1998 онд батлагдаж, орчин цагт сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд олон төрлийн харилцааг зохицуулах хэрэгцээ шаардлага тулгарсаар байгаа ч өмнө нь 3 удаа өргөн баригдахаас буцсан уг хуулийн төслийг хөдөлгөхийг зорьж буй нь хувь хүний хувьд ч, улстөрчийн хувьд ч ямар нэгэн ашиг сонирхол өвөрлөөгүй гэдгээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдэгдсээр байгаа.

3 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

Нөгөө талд, салбарын эрх зүйн байдал, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын эрх ашгийг хуулийн хүрээнд баталгаажуулах нь өнөөгийн нийгэмд үүсээд буй олон нийтийг эмзэглүүлэх хүртэл хүндэрсэн олон асуудлыг шийдвэрлэх, цаашид давтагдахгүй байхад чухал ач холбогдолтой болохыг салбарын төлөөлөл онцолж буй юм.

хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн сэтгүүлчдийн дунд, 4-р хэлэлцүүлгийг судлаач-төр-иргэний нийгмийн төлөөллийн хүрээнд зохион байгуулна.

2 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Д.Энхтүвшин: 2025 оны төсвийн зардлыг хүссэн хэмжээнд бууруулж орж ирээгүй ч, өргөн барьсан төслийг цаг алдалгүй хэлэлцэж, дэмжин батлуулна
Д.Энхтүвшин: 2025 оны төсвийн зардлыг хүссэн хэмжээнд бууруулж орж ирээгүй ч, өргөн барьсан төслийг цаг алдалгүй хэлэлцэж, дэмжин батлуулна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа