Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Мэндсайхан: Монголын ард түмнээс БНХАУ-ын талд хандивлаж буй 30 мянган хонийг өнөөдөр хүлээлгэн өглөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

ХХАХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Ерөнхийлөгч Х.Баттулга хоёрдугаар сарын 27-нд хийсэн айлчлалынхаа үеэр БНХАУ-д Монголын ард түмний өмнөөс 30 мянга хонийг хандивласан билээ. Ерөнхийлөгчийн санаачлагыг иргэд дэмжиж, албаныхан хамтран ажиллалаа.

30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлын үе шат бүриийг нарийн зохион байгуулалтын дор гүйцэтгэсэн хоёр талын ажлын хэсэгт талархаж байна.  Монголчууд хонийг хотны чимэг гэж нэрлэдэг.  Өнөөдөр БНХАУ-ын талд Монголын ард түмэн 30 мянган хонийг хандивласнаар түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болж байна" гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 25 дугаар захирамжаар БНХАУ-д 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх Ажлын хэсгийг энэ сарын 05-ны өдөр байгуулагдсан юм. Ингээд 30 мянган хонийг Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн малчдаас худалдан авчээ.

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж ажиллана
Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжиж ажиллана
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.