Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн үндэсний аян эхэллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 0 секунд

Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр өнөөдөр (2024.11.22) зохион байгуулж, “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ - Шалтаг бүү тооч” уриан дор үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүллээ.

Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд манай улсад 1997 онд анх Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв зохион байгуулж, өдгөө НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын хэрэгжүүлэгч байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн, хамтдаа хичээж байна.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Аяны нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Х.Мөнхзул, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны дарга Л.Нямгэрэл, ХГБХХЕГ-ын дарга Т.Ихтамир нар оролцлоо.

7 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

Аяны энэ оны дэлхий нийтийн уриа нь “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход нэгдье” бөгөөд Монгол Улс “ОХИД ЭМЭГТЭЙЧҮҮД ХААНА Ч АЮУЛГҮЙ-Шалтаг бүү тооч” уриан дор зохион байгуулж байна.

1 хүн, хичээл хийж байна ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, мэдээний өрөө ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, бумба ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

7 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Ашигт малтмал хууль бусаар хайх, ашиглах, олборлох асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
 
Авто замын бутарч унасан бродюрыг солих асуудлаар гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ
Авто замын бутарч унасан бродюрыг солих асуудлаар гүйцэтгэгч компаниудтай уулзалт хийлээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!