ГОЛ ДҮР: Ялагч

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 36 секунд

Тайзны уран бүтээлчдийн чандасыг сорьдог, тэдний хувьд олимп гэгддэг “Гэгээн муза-18” өнгөрсөн бямба гарагт шилдгүүдээ тодруулж, Төв аймгийн Монгол туургатан театрын жүжигчин, Т.Энэрэл “Шилдэг эмэгтэй туслах дүр”-ийг хүртэв. Тэрбээр хоёр дахь удаагаа “Гэгээн муза” наадмын шилдэгийн цомыг хүртэж буй нь энэ. Маргааш нь буюу 5-р сарын 25-нд тэрбээр ням гарагийн үдэш бүр үзэгчдийг зурагтынх нь өмнө суулгадаг “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн ялагчаар тодров.

Харин өнөөдөр буюу 5-р сарын 26 бол түүний төрсөн өдөр. Эгдүүтэй, элдэвтэй, үзэсгэлэнтэй, авьяаслаг жүжигчин бүсгүй эдгээр өдрүүдэд жинхэнэ гол дүр байлаа. Тэр тайз, дэлгэцийн урлагт “бяр”-тай уран бүтээлч гэдгээ батлан харуулсаар буй. 2010 онд их сургуулиа төгсөөд л Монгол туургатан театрт жүжигчнээр орж, театрын анхны дүрээрээ буюу “Миний чинь зоригт бяцхан найз” хүүхдийн жүжгийнхээ дүрээр “Гэгээн Муза” олон улсын театрын наадмын шилдгээр тодорч байв. Харин хоёр дахь “Гэгээн муза”-гаа тэр өөрийн хань жүжигчин, найруулагч О.Итгэлийн найруулсан “Шадар гурван цэрэг” физикл драмын жүжгийн Констанция Бонасьегийн дүрээр хүртлээ. “Сүрэг”, “Шар гэгээ” тэргүүтэй дэлгэцийн уран бүтээлүүдээрээ ч тэр Монголын толгой жүжигчдийн нэг гэдгээ батлан харуулсан өөрийн цаг үедээ өнгөлж яваа авьяаслаг уран бүтээлч юм. “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож, олон авьяаслаг уран бүтээлчдээс тодрон сугарч мөн л шилдэгийн цомыг гартаа атгав.

Энхрий бас эгэл оршихын үнэ цэнийг тэр энэ шоугаар харуулав.

Хөдөлмөр, хөлс, хичээл зүтгэл чин сэтгэлтэй хоршихдоо амжилт, ялалтыг авчирдагийг ч бас тэр үзүүлэв. Хайр татам, дур булаам байхын жинхэнэ утгыг түүнээс харав. Тэр яалт ч үгүй ялагч байлаа. Тэр яалт ч үгүй гол дүр байлаа. Магад өнөөдрөөс ч өндөрт дүүлэх зуу зуун маргаашууд түүнийг хүлээж буй билүү хэн мэдлээ. Өнөөдрөөс өөр олон өдрүүдэд гол дүр байхыг хүсье.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын 2 хоног ихэнх нутгаар халж түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Ойрын 2 хоног ихэнх нутгаар халж түймэр гарах эрсдлийг нэмэгдүүлж болзошгүй
 
Махны үнэ буурч  килограмм нь 23364 төгрөг болжээ
Махны үнэ буурч килограмм нь 23364 төгрөг болжээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!